Тэнхмийн танилцуулга

1960 онд ХАА-г механикжуулах ба цахилгаанжуулах факультет үүсгэн байгуулагдаж, 1961-1962 оны хичээлийн жилээс тус факультетийн анхны 3 тэнхим байгуулагдсаны нэг нь Хөдөө аж ахуйн машины тэнхим байсан юм. Харин 1963-1964 оны хичээлийн жилээс Трактор автомашины тэнхим үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.
2015/2016 оны хичээлийн жилээс нэгдсэн нэг тэнхим болон бүтэц зохион байгуулалтанд орж сургалт, эрдэм  шинжилгээний ажлын  үйл ажиллагаа явуулж байгаа 2 тэнхимийн түүхэн замналаас товч дурьдвал:

ХАА-н машин, ашиглалтын тэнхим
Ø  1961-1963. Хөдөө аж ахуйн машины тэнхим
Ø  1964-1966. ХАА-н машин ашиглалтын тэнхим
Ø  1967-1972. ХАА-н машины тэнхим
Ø  1973-1982. ХАА-н машин, шугам зургийн тэнхим
Ø  1983-2007. ХАА-н машины тэнхим
Ø  2008-2009. Газар тариалангийн техник, машины менежментийн тэнхим
Ø  2010 -2013. ХАА-н машин ашиглалтын тэнхим.
Ø  2014 -2015.Механик инженерийн тэнхим
Ø  2015 оны 10 сараас ХАА-н инженерийн тэнхим

Трактор автомашины тэнхим:
Ø  1961-1962. Хөдөө аж ахуйн машины тэнхим
Ø  1963 - 1968. Трактор автомашины тэнхим
Ø  1969 –1984. Автотрактор ашиглалт, засварын нэгдсэн тэнхим
Ø  1985-1988. Трактор автомашины тэнхим
Ø  1989-1991. ХАА-н машины тэнхим
Ø  1992-2002.Трактор автомашины тэнхим
Ø  2003 -2004.Трактор автомашины онолын тэнхим
Ø  2005-2007. Хөдөлгөөнт машины хийц онолын тэнхим
Ø  2008-2013. Хөдөлгөөнт машины тэнхим
Ø  2014-2015. Механик инженерийн тэнхим
Ø  2015 оны 10 сараас ХАА-н инженерийн тэнхим

2015/2016 оны хичээлийн жилээс Механик инженерийн тэнхимийн харьяаллаас ХАА-н машин ашиглалтын тэнхим, Хөдөлгөөнт машины тэнхимийг салгаж ХАА-н инженерийн тэнхим нэртэйгээр шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулж одоогийн байдлаар тус тэнхим нь 13 профессор багш 3 мастер багш, 1 тэнхимийн туслах ажилтан нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. 
Тус тэнхимийн дэргэд;
Ø  ХАА-н Зүтгэх хүчний машин
Ø  Экологижсон технологи, машины менежмент
Ø  ХАА-н машин, хэрэглээ гэсэн 3 профессорын баг ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажил явуулж байна.